“COVID-19” цар тахлын дэгдэлттэй холбогдуулан Монгол Улсын 2020 оны эхний 4 сарын эдийн засаг, нийгмийн төлөв байдлын судалгааг хүргэж байна.
ҮСХ-ноос 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр тархаасан нийгэм, эдийн засгийн байдлын статистик мэдээллээр 2020 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс ДНБ 10.7%, Уул уурхайн салбар 29.5%, Жижиглэн худалдааны борлуулалт 11.5%, Нийтийн хоолны салбарын орлого 2.6%, Зочид буудлын салбарын орлого 42.9% тус тус буурч,Төлбөрийн тэнцэл 767.0 сая ам.долларын алдагдалтай гарчээ.
Харин Хөдөө аж ахуйн салбар 14.0%, Аж үйлдвэр, барилгын салбар 6.4% Ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон тэтгэмжийн хэмжээ 43.0% тус тус өсжээ.