2020-05-25 16:231min00

Узбекистан Улс цаашид Монголын баг тамирчдад бүх талын дэмжлэг үзүүлнэ

98604837_3308247149194606_8621621447665647616_o

Монголын Үндэсний Олимпийн Хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, Гавьяат тамирчин, “Рио-2016” олимпийн хүрэл медальт Д.Отгондалай Монгол улсаас Узбекистан улсад суугаа өргөмжит консул Абдугафур Рахимовыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны тухай санал солилцов.

Абдугафур Рахимов нь Узбекистан улсад суугаа өргөмжит консулын ажлыг 12 жил гүйцэтгэж буй бөгөөд тус оронд зохион байгуулагдсан олон улсын тэмцээнүүдэд оролцсон Монголын баг тамирчдад дэмжлэг, туслалцаа үзүүлсээр ирсэн билээ. Тэрбээр мөн цаашид Монголын баг тамирчдад бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй