Иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Смарт БХД” ХХК-ийн “Смарт” супермаркетаар үйлчлүүлэхэд өмхий үнэртээд байна гэсэн иргэний гаргасан гомдлын дагуу тус супермаркетын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг /гурилан бүтээгдэхүүн, хиам, даршилсан ногоо/ дотоод журмын дагуу устгаагүйгээс агуулахад хөгцөрч, өмхийрсөн байсан зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулан ажиллалаа.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар