АНУ-ын Худалдааны яам баасан гарагт Хятадын 33 байгууллагыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ. Хятадын 9 байгууллагыг хүний эрхийг зөрчсөн хэмээн буруутгаж, өөр 24 байгууллагыг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна гэж үзэж байгаатай холбогдуулан хоригийн жагсаалтад оруулсан байна.,
Эдгээр компани, байгууллагыг Америкийн технологийг олж авах, Худалдааны яамны тусгай зөвшөөрөлгүйгээр бүтээгдэхүүнийг нь экспортлох, реэкспорт буюу дамжуулсан эспорт хийхийг хориглосон байна.
Дээр дурдсан 9 байгууллагыг Шинжаан Уйгарын өөртөө засах орны уйгар, казах болон лалын шашинт бусад үндэстний цөөнхийг олноор нь саатуулах, албадан хөдөлмөр эрхлүүлэх, хяналт шалгалт хийх зэрэг шахалт үзүүлэх кампанит ажлын үеэр хүний эрхийг зөрчих, эрх мэдлээ урвуулан ашигласан үйл ажиллагаанд оролцсон гэж үзэж байна. Хоригийн жагсаалтад БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын яамны дэргэдэх Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс гадна өөр 8 компани оржээ.
Өөр 24 төрийн болон арилжааны байгууллагыг АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын ашиг сонирхолд зөрчилдсөн үйл ажиллагаа явуулдаг гэж үзэж хоригийн жагсаалтад оруулсан хэмээн Худалдааны яамны мэдэгдэлд дурдсан байна.
МОНЦАМЭ