Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ээмэг сонгох дүрэм – updown.mn

Ээмэг сонгох дүрэм

Ээмэг бол эмэгтэй хүний хамгийн түгээмэл, үндсэн гоёл чимэглэлийн нэг билээ. Энэ чимэглэл моодноос гарна гэж байхгүйгээс гадна эмэгтэй хүний гоо сайхныг тодосгож, нүүрний хэлбэрийг тохируулж, аливаа хувцас хэрэглэлийг чимдэг.

Өнөө үед ээмэгний материал хийц, худалдаа шинэ түвшинд гарч, олон сонголт дундаас төөрөлдөхөд ч хүргэдэг болсон. Тиймээс олон эмэгтэй ээмгээ сонгохдоо гоёл чимэглэлийн гадаад үзэмжинд нь анхаарах нь түгээмэл байдаг билээ. Хэдийгээр энэ нь чухал шалгуур ч гэлээ өөр олон шалгуур байдгийг санаж авахад илүүдэхгүй.

Нүүрний хэлбэртээ тохируулан ээмэг сонгох нь

Ээмэг гоёл чимэглэлийн үүргээсээ гадна нүүрний хэлбэрийг тохируулж, давуу талыг нь тодотгож, дутагдалтай талыг нь нуудаг үүрэгтэй. Хэлийгээр хүн бүрийн нүүрний хэлбэр өвөрмөц байдаг ч ерөнхийд нь гонзгой, квадрат, тэгш өнцөгт, дугуй, гурвалжин, ромбо, мөн лийрэн хэлбэртэй гэж ангилж болно.

Гонзгой царайтай хүнд тохирох ээмэг: Хамгийн төгс хэлбэр гэж үздэг. Тиймээс гонзгой царай хүнд дизайн, хэлбэр, хэмжээ гээд ямар ч ээмэг зохидог.

Квадрат царайтай хүнд тохирох ээмэг: Квадрат нь шулуун шугамаас бүрддэг болохоор ээмэгний үндсэн зорилго нь энэ шугамыг далдалж, хэлбэрийг нь гонзгой болгон харагдуулах юм. Тиймээс гонзгой болон дугуй ээмэг, тухайлбал дусал хэлбэртэй болон жижиг унжлагат ээмэг тохирно.

Тэгш өнцөгт царайтай хүнд тохирох ээмэг: Ийм хэлбэртэй хүмүүсийн хацрын ясын аль болох өргөн харагдуулах шаардлагатай байдаг. Учир нь нүүрний өргөн нь хацрын ясны өргөнөөсөө илүү бага байдаг. Тиймээс дугуй, квадрат, гурвалжин хэлбэртэй, том хэмжээтэй ээмэг тохиромжтой.

Дугуй царайтай хүнд тохирох ээмэг: Ийм царай урт, өргөн нь адилхан байдаг болохоор нүүрнийхээ хэлбэрийг аль болох сунгаж харагдуулах нь чухал. Тиймээс уртасгасан хувилбар, зарим тохиолдолд цагираг ээмэг тохиромжтой.

Гурвалжин царайтай хүнд тохирох ээмэг: Ийм царайны онцлог тал нь өргөн шанаатай, эрүү хэсгээрээ аажмаар нарийссан байдаг. Тиймээс нүүрний доод хэсгээ өргөн харагдуулахын тулд цагираг ээмэг, мөн шанааны дунд юм уу нүүрний төгсгөл хүрсэн урт загвар, унжлагатай урт загварууд тохиромжтой.

Ромбо хэлбэртэй царайтай хүнд тохирох ээмэг: Энэ нүүрний онцлог нь дух, эрүү хэсгээрээ нарийхан хэрнээ өргөн шанаатай байдаг. Үүнийг харгалзан хатгадаг, эсвэл гонзгойвтор ээмэг нүүрийг тэнцвэртэй харагдуулна.

Лийр хэлбэрийн царайтай хүнд тохирох ээмэг: Ийм царай нь эрүүгээрээ өргөссөн байдаг. Тиймээс ээмгээр тэр хэсгийг нарийхан харагдуулах хэрэгтэй. Үүний тулд урт, нарийхан ээмэг болон жижиг хэмжээтэй загварууд хамгийн тохиромжтой.

Нүдний өнгийг харгалзан ээмэг сонгох нь

Ээмэг худалдан авахад анхаарах бас нэгэн чухал шалгуур нь нүдний өнгөнд тохируулах явдал юм. Нүднийхээ өнгөнд тохируулсан ойролцоо өнгөтэй, эсвэл эрс тэс өнгөтэй хувилбарыг сонгож болно.

Тунгалаг чулуутай ээмэг нь бараг бүх төрлийн нүдний өнгөнд тохиромжтой гэдгийг анхаараарай.

Харин бусад хувилбарын хувьд цэнхэр нүдтэй эмэгтэйчүүдэд цэнхэр, хөх, хөх ягаан өнгө зохино.

Ногоон нүдтэй бол номин ногоон болон оюу шигтгээ зохимжтой. Цайвар хүрэн нүдтэй бол хувь, шар ногоон өнгөтэй ээмэг зүүвэл дэгжин харагдана. Хар саарал нүдтэй хүнд алтлаг, цэнхэр болон улаан өнгийн туяатай ээмэг зохино.

Эх сурвалж: plakhov.livejournal.com

Орчуулсан Э.МАРТ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн