ОУВС-ийн захирлуудын зөвлөл монголын цагаар өчигдөр шөнө хуралдсан. Тэгвэл хурлаар Монгол Улсыг тус сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамруулах шийдвэр гаргажээ. Энэ талаар өнөөдөр Сангийн яам, Монгол банк, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газар хамтран дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
ОУВС-д Монгол Улс хамрагдсанаар 440 сая ам.долларын санхүүжилт буюу нийт 5.5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй зээл авна. Уг хөтөлбөрт БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр тэрбум ам.долларын өртөгтэй своп хэлэлцээр багтаж байгаа аж.
Харин үлдэж байгаа 3.5 тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад хандивлагч орнуудаас авахаар төлөвлөжээ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр” нь гурван жилийн хугацаанд хэрэгжих юм байна.
Эх сурвалж: http://eagle.mn/r/29797