Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.23/
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөж ирсэн, лабораториор Ковид-19 батлагдсан 141 тохиолдлоос 30 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарсан байна.
Өчигдөр гурван хүн ажиглалтад орж, 263 хүн ажиглалтын байрнаас гарч, гэрийн хяналтад шилжээд байна. Одоогийн байдлаар 1394 хүн ажиглалтад байгаас 284 хүн архаг хууч өвчтэй иргэд байна. Иргэд 24 цагийн ажиллагаатай 119 дугаарт 119 иргэн хандаж, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө авлаа.
Ковид19-ийн улмаас дэлхий дахинд 80 сая гаруй хүүхэд дархлаажуулалтын вакцинаа хийлгэж чадахгүй байдалтай байна. Үүнтэй холбоотойгоор дэлхий дахинд устаад байсан улаан бурхан болон халдвар саа өвчин дахин дэгдэх нөхцөл байдал үүсч байна.
Иргэдийн хувьд маскаа сайн зүүж, гараа сайтар савандаж угааж, хүн хоорондын зайг сайн барихыг зөвлөж байна.