Коронавируст халдвар бага болон өсвөр насны хүүхдэд тохиолдох Олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хамшинж (ОЭТҮХШ)-ийн талаарх зөвлөмжтэй танилцаарай.
Сүүлийн үед Европ, Хойд Америкийн зарим оронд олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хамшинжийн хүнд тохиолдол хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байна. Эдгээр хүүхдийн ихэнхээс коронавирус илэрсэн ажээ. Иймд ДЭМБ-аас хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Үүнд:
• 3-аас дээш хоног халуурах
• Биеэр тууралт гарах
• Нүд улайх (идээт бус коньюкативит)
• Арьс, салстын үрэвсэл (ам, гар, хөл)
• Ходоод, гэдэсний цочмог хямрал (суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх)
• COVID-19 батлагдсан хүнтэй ойр байсан
• Хүүхэд идэвхгүй болох, унтаарах, сэрж чадахгүй байх
Эдгээр шинж тэмдэг илэрвэл 119, 8008-6829 дугаарын утсанд яаралтай хандаарай.
Б.ИРЭЭДҮЙ