Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар, ОХУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий махны тусламж илгээхээр шийдвэрлэсэн тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдлээ.
ОХУ-д шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 300 мянга давж, 3000 орчим хүн амиа алдаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь БНХАУ-д шинэ коронавирус эрчимтэй дэгдэж байсан хүнд хэцүү үед тус улсад айлчилж, 30 мянган толгой хонь хандивлаж байсан.
Харин одоо манай улс хоёр хөрштэйгээ иж бүрэн стратегийн түншлэлтэй, ижил түвшний харилцааг хөгжүүлэх гадаад бодлогын үзэл баримтлалтай. Энэ хүрээнд аль аль талдаа ижил тэгш хандсан бодлого явуулах ёстой. Тиймээс халдварын нөхцөл байдал ОХУ-д хүндэрсэн энэ үед нэг сая ам.долларын үнэ бүхий махны тусламж илгээх шийдвэрийг Засгийн газар гаргажээ.
Нөгөө талдаа “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэгчлэн хүнд хэцүү нөхцөлийг дэлхий нийтээрээ бие биедээ харилцан тусалж цар тахлаас сална гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцоллоо. Засгийн газраас санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд ойрын хугацаанд хонины мах бэлтгэх, логистик тээврийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж ОХУ-д махаа хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах аж.
4 comments
ӨӨРСДИЙНХӨӨ АРД ТҮМЭНД ӨГЧ БАЙГАА НӨӨЦИЙН МАХАА ХАРААРАЙ УЛААНСАЙД, УИХ-ЫН ГИШҮҮД, ЗГ-ЫН ГИШҮҮД ИЙМ МАХ ИДДЭГГҮЙ Л БАЙХ ХЯДАДЫН МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮД ЧИНЬ ХҮН ИДЭХИЙН АРГАГҮЙ ЗОВОЛГУУД НӨӨЦӨЛЖ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ТАРААЖ ӨГЧ БАЙНА ХЭРЭВ ОХУ-Д ИЙМ ЮМ ӨГВӨЛ АВАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ
Өгвөл өгсөн шиг өгөөрэй. Махныхаа чанарт анхаараарай
Өгвөл өгсөн шиг өгөөрэй. Махныхаа чанарт анхаараарай
Орост гар татахын хэрэггүй,харин чанартай л юм өгч үзээрэй,монголд махны асуудлыг хятадууд мэддэг болсон гэж ярих болж,Улаан гэдэг хүний учрыг олохооч байлаа ойлгохоо ч байлаа,тэртээ тэргүй нэг сарын дараа салах байгаадаа