Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар сэрүүн байна.
2020 оны 05 дугаар сарын 21-ний 20 цагаас 05 дугаар сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Монгол-Алтай, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 хэм, бусад хэсгээр 3-5 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
2020 оны 05 дугаар сарын 23-наас 05 дугаар сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Алтайн уулс, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд ихэнх нутгаар дулаарна.