2020-05-21 15:191min00

Өчигдөр орон сууцны дөрвөн давхраас нэгэн эмэгтэй унаж амиа алджээ

police-lights-police-car-street_23-2147963055

Өчигдөр  сэтгэцийн эмчийн хяналтад байдаг өвчтөн өчигдөр /2020.05.21/ өндрөөс унаж, амиа алджээ. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “Вива сити” хорооллын … тоот орон сууцны дөрөвдүгээр давхраас эмэгтэй хүн унаж нас барсан байна.

Хэргийг шалгахад, тус байранд оршин суух 31 настай эмэгтэй цонхоор унасан байжээ. Талийгаач эмэгтэй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг өвчтөн байсан бөгөөд түүний үхэлд гаднын нөлөө байхгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ.Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.