Өнөөдөр Солонгост 15 орны соёлын өдөрлөг болсон юм. Тэнд болсон явдал байгаа юм.
Энэ зурган дээр оньс анхан шат гээд Монгол нэртэй мөртлөө дээр нь Хятад гээд биччихсэн байгаа юм. Үүнийг хараад зүгээр өнгөрөөхийг хүссэнгүй очоод энэ Монголын тоглоом яагаад Хятад гээд Хятадын соёлын хэсэгт байгаа юм бол гээд хэллээ цаанаас нэг Хятад хүн ирээд юу яриад байгаан энэ Хятадынх Хятадад бас ийм тоглоом байдаг гэлээ би ч үгүй наадах чинь Монголын уламжлалт тоглоом, оньс гэдэг Монгол үг гэсэн чинь үгүй энэ чинь англи үг гэж байна шүү кк. Нөгөөдөх чинь сүүлдээ Хятадаар хайгаад тэгсэнээ Өвөрмонгол чинь хятад хүн гэнэ тэгэхээр үгүй тэд чинь Монгол хүн Хятад биш гээд маргав. Тэгээд цаана Солонгос хүнд хэллээ би ч яахав энэ бол Монголын гэж мэднэ гэтэл бидний хүүхдүүд Хятад тоглоом гээд тоглодог болвол яана гээд л лаг тайлбарлав аа. Тэгээд хамгийн гол нь нэг ичмээр нь би оньсон тоглоомоо эвлүүлж чадахгүй бүүр шар хөдлөөд эвлүүлчихмээр байдаг болдоггүй шүү. Цэцэрлэгт байхдаа л хэд эвлүүлж байсанаас биш бүүр дургүй хүрээд тэнд нь бараг цаг болсон байхаа кк. Тэгээд хажуугаар явж байгаа 2 монгол залуугаас асуулаа чадахгүй гэнэ 3 Монгол эмэгтэй явж байна аа оролдож үзье гэнэ бас чаддаггүй тэгээд бодлоо бид нар өөрсдийнхөө юмыг мэддэггүй юм байна худлаа л манайх гэж цээжээ дэлдэхээс цаашгүй юм байна. Аан нээрэй хажууд нь бас Монголын түлхүүр гээд оруулаад гаргадаг тоглоом байдаг ш дээ тэрийг харин оролдоод хэдийг гаргасан чинь солонгос эгч монгол нь монголынх юм байна аа хятад хүн мэдэхгүй бсан юм гэхээр нь бас урамшаад бүгдийг нь гаргачих гээд оролдсон ч бас чаддаггүй шүү кк. Тэгээд нэг уриалга гаргамаар байна. Монгол хүн бүр гэртээ нэгээс дээш оньсон тоглоомтой байж хүүхдүүдтэйгээ цуг тоглож байя. Мөн Монголдоо өөрсдөө хийдэг баймаар юм. Хятадад хийдэг сурагтай. Хэзээ нэгэн цагт үр хүүхдүүд минь энд тэнд гадаад оронд очоод бусад орны хүмүүст өөрийн соёлыг танилцуулахдаа нүүр бардам байх болно ш дээ.
https://www.facebook.com/photo.php?fbid=1391015787612435&set=gm.1391967880856291&type=3&theater