Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.21/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд нийт таван сая орчим халдварын тохиолдол илэрч, 329 мянган хүн нас барж, 2 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,7 сая хүн эмчлүүлж байна. Үүнээс 45 мянган хүний биеийн байдал маш хүнд бөйгаа бөгөөд сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 96 мянган хүн халдвар авч, 4000 хүн нас барлаа.
Мөн сүүлийн 11 хоногт халдвартай хүний тоо нэг саяар нэмэгдсэн байна. Эдгэрсэн хүний тоо нэмэгдсэн ч манай хойд хөршид байдал хүнд хэвээр байна. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8964 шинэ тохиолдол илэрлээ. Сүүлийн 24 цагт Буриадад 42, Эрхүүд 48, Тувад 56, Читад 20 тохиолдол шинээр бүртгэгдсэн тул Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд ажиглалтад 1962 иргэн байна. Тэдний дунд зүрх судас, мэдрэл, гэмтэл зэрэг өвчтэй 280 хүн байгаа тул эмчилгээ тогтмол үзүүлж байна. Энд нийт 100 орчим эмнэлгийн ажилтан үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Орон нутгийн 13 галт тэргэнд нийт 3895 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 119 дугаарт 242 дуудлага, шуурхай аппт гадаадын 4 орноос 10 хүн холбогдож, урьдчилсан сэргийлэх талаар зөвлөгөө авчээ.
Энэ сарын 25-нд ОХУ-ын Европын хэсэгт байгаа монгол иргэдээ Москва-УБ тусгай захиалгат онгоцоор татаж авна. Харин 26, 27-нд ОХУ-ын Азийн хэсэгт байгаа монгол иргэдийг Хиагт, Алтанбулагийн чиглэлээр авчрах юм. ОХУ-д байгаа монголчуудаас нийт 1000 хүн эх орондоо харих хүсэлт гаргасан. Энэ хоёр өдөрт нийт 500 хүнийг авчрахаар болсон байна.