Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт М.Ө-ын захиалагтай орон сууцны барилгын гүйцэтгэгч “Их Жаргант” ХХК-д төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар Ажлын хувцас хамгаалах хэрэгслэлгүй, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 4.11 дэх заалт /…үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино/, 6.1.1дэх заалт /барилгын талбайн ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой/-ыг тус тус зөрчсөн байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар