Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс ЭМЯ-ны “Антикорона” баг ажиллаж буй юм. Тэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан Ковид19-ийн цар тахлын үед дархлаажуулалтыг хэрхэн зохион байгуулах талаар гаргасан зөвлөмжийн дагуу бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад мөрдөх зааврыг гаргаж баталсан байна.
Дэлхий дахинд коронавируст цар тахлын улмаас вакцины хомсдол үүсэж 13 сая хүүхэд дархлаажуулалтад хамрагдаагүй байна. Үүний улмаас улаан бурхан, халдварт саа зэрэг өвчний дэгдэлт гарах эрсдэл үүсэж буй аж.
Харин манай улсын тухайд вакцины хангалт дархлаажуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.