Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа “Ганзосон” ХХК-нд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “Барилгын ажилд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн БНбД 12-04-06-ын 6.3, БНбД 12-03-04-ийн 4.7, 4.8, 4.9, 4.11, 4.19-д заасныг зөрчсөн зөрчлүүд илэрлээ.