Үйлийн үр байдагт итгэж амьдрах хэрэгтэй

2020-05-20 15:561min23
tam

Үйлийн үрийн хуулинд итгэх нь нийгмийг шудрага болгох арга мөн, хэдийгээр хүмүүс батлаадах нотлоодох, шинжлэх ухаанд тийм зүйл байхгүй, философид тийм зүйл байхгүй, амьдрал дээр ч бараг байхгүй, хүүхэд шиг үлгэрт итгэх хэрэг үү тэгээд гээд баахан л юм ярих байх. Гэхдээ бид хүүхэд шиг үлгэрт итгэх хэрэгтэй, итгэж амьдрах ёстой.

Чи юу тарина, түүнийгээ л хураана. Чи ямар үйлдэл хийнэ, түүнтэйгээ адил хариу үйлдэл авна

Чи хүн хуурвал, чи өөрөө бусдад юмуу өөртөө хуурагдана, өөрөөр хэлбэл өөрийн чинь үнэн гэж бодож явсан зүйл худал болно. Хэн нэгэн бусдад авлига өгсөн бол бусдаас авлига авна. Чи хулгай хийсэн бол чамаас хэн нэгэн нь юмыг чинь хулгайлна, нэг бол чи өөрөө өөрийнхөө амьдралын алтан цаг хугацаанаас хулгайлж шоронд орно.

Чи бусдад тусалвал эргээд хариу тус хэн нэгнээс хэзээ нэгэн өдөр ирнэ, чи бусдын хүүхдийг өөрийн хүүхэд шигээ санаж хайрлавал тэд ч мөн чамайг өөрийн аав ээж шигээ хайрлана. Чи бусад хүмүүсийг доромжилвол тэд ч мөн чамайг доромжлоно, доромжлохгүй байлаа ч чи өөрөө өөрийгөө доромжилж хараах өдөр ирнэ.

Өөртөө гутрах, өөрийгөө зүхэх өдөр ирнэ. Яагаад гэвэл чи бусдыг доромжилж гомдоод байсан учраас тэр. Чи өөрт ноогдсон алжаа хийхгүй, бусдаар ажлаа хийлгүүлж, нэг бол бусдын хийсэн ажилд өөрийн нэрийг шургуулж үр дүнг нь хуваалцаж, цалин аваад яваад байж болох ч удахгүй чи юу ч хийж чадахгүй, хэрэггүй ажилтан болон хувирсан байна. Тэр цагт хэн ч чамайг тоохгүй зөвхөн өөртэй чинь адилхан бэртэгчингүүд чамайг боол шигээ ашиглахыг үзэх болно.

Өнөөдөр луйврын аргаар хөрөнгө мөнгөтэй сайхан амьдарч болоод байгаа мэт боловч үхэхээсээ өмнө магад хөрөнгө мөнгөнөөсөө хагацана, үгүй юмаа гэхэд үр хүүхэд чинь өлөн зэлмүүн амьдарна. Буруу аргаар олсон эд баялаг буян болохгүй хорлол болно. Өөрийнх нь үйлдсэн муу үйлийн үр нь өөрт нь биш юмаа гэхэд үр хүүхэд хань ижилд бууна. Хүүхэд чинь өвдөж зовоод байх вий, яагаад гэвэл таны үйлдлээс болж хэн нэгний хүүхэд зовж байж мэднэ. Үгүй ч байж мэднэ.

Аа худлаа, тийм юм гэж юу байдаг юм, хулгай хийгээд сайхан амьдраад байгаа хүмүүс олон л байна. Муудсан юм алга зүгээр гэж бодож болно. Гэхдээ цаг хугацаа бүхнийг харуулна, хэн нэгний үхлийг үзээгүй байж азтай үгүйг нь дүгнэж болохгүй гэж үг байдаг даа, манайхны хэлдэгээр насны бөгсөнд их зовсондоо гэж ярьдаг шүү дээ.

Энэ бүхнийг нуршисны учир нь хүүхэд ч тэр, залуучууд ч тэр, өвгөд хөгшид ч тэр, ер тэгээд баян ядуу, дарга цэрэг гэж цөм ялгалгүй, сайхан сэтгэлийн зүгээс аливаа үйлдэл хийж, бусадтай харилцаж баймаар байгаа юм. Түүнчлэн миний хийж буй аливаа үйлдэл зөв үү буруу юу гэдэг дүгнэлт хийж, энэ үйлдлийн мааньүр дүн, үйл үр нь эргээд надад ямар хэлбэрээр ирэх вэ, гэдгийг тунгаан бодож байх хэрэгтэй хэлээд байгаа юм.

Ялангуяа улс орны хөгжлийн, хүмүүсийн амар тайван амьралын гол хөдөлгөгч хүч болох улс төрийн шийдвэр гаргах эрх мэдэлтнүүд маш шудрага ажиллаж, ард олныхоо төлөө үхэхэд харамсах юмгүй, миний гавъяаг хойч үе минь хүртэх болно гэсэн сэтгэлээр ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй юм.

Харамсалтай нь өнөөгийн төр засагт маань ийм хүмүүс хэр олон байгаа болдоо, зөвхөн төрийн эрх мэдэлд л хүрэх зорилгодоо хэт улайрч, эрх ямба эдлэхийн дон тусаж, энэ бүхэндээ хүрэхийн тулд худал хэлж, хууран мэхэлж, айлган сүрдүүлж, хууль зөрчиж болохгүй бүхнийг, муу бүхнийг, шудрага бус үйлдлийг эрээ цээргүй хийж байна. Энэ бүхний эцэст үйлийн үрээ эдлэх болно шүү, өнөөдөр магадгүй маргааш ялын тогтоол уншуулж, монгол нийт ард түмний нэрийн өмнөөс яллуулах өдөр ирнэ шүү гэдгээ ядаж бодож, айж эмээх хэрэгтэй юм.

Миний үр хүүхэд, хань ижил, хамсаатан бүхэн минь миний бусармаг үйлдлээс болж үйлээ эдэлж, муугаа үзнэ шүү гэдгийг санах хэрэгтэй юм. Ингэж гэмээнэ, энэнд итгэж гэмээнэ улс төрч, дарга цэрэг, албан тушаалтнуудын үйлдэл нь үнэнд ойртож, хуульд нийцсэн, энэрэнгүй, шудрага байх болно. Үйлийн үрд итгэх, өнөөдөр юу тарина, маргааш түүнийгээ хураадаг, хүн үйлээ эдэлдэг гэдэг хууль зөвхөн эрх мэдэлтнүүд ч биш эгэл хүмүүст хамаатай болоод хүмүүс үүнд итгээд ирэх юм бол нийгэм ч өөрөө зөөлөн болж, зүрх сэтгэлтэй болж эхлэх юм.

Ингэж үйлийн үрэнд итгэх нь буруу юу зөв үү, гэдгийн тухай ярилцах биш харин хүмүүс аль болох л бие биендээ тусалж, ажил төрлөө сэтгэл зүрхээрээ хийж, өөрөө өөрийнхөө амьдралд эзэн болж, хууль ёсыг дээдлэн, шудрага журмыг баримтлан амьдрах нь чухлаас чухал юм..

Эх сурвалж: BUDDA.MN

 

23 сэтгэгдэлтэй

  • Jonon

    2017-05-21 08:32 at 08:32

    Yu tarina tuuniigeel huraana.Muug tarij muug huraahgui amidar humuusee

    Хариулах

  • Sonin

    2017-05-22 17:12 at 17:12

    Bidnii bodson, helsen, uildsen muu zuiluud bidnii dotood uhamsart komputeriin virus shig hadgalagdan uldej usuj tomron tuhain hunii oyun uhaanii sang budliulj buruu tiish ny joloodoj zalsanaas butelguiteh, uurlah, uzen yadah, setgel taivan bish baih geh meteer setgeliin dotood orching tav tuhgui bolgodog. Uunii ulmaas tuhain hunii uurtoo itgeh itgel bagassanaar amydrald tohoildoh zuilsiig davj chadahaa biaj zovlon boldog. Ene bol uiliin ur.

    Хариулах

  • Ганболд

    2017-05-23 22:29 at 22:29

    Нэг л амьдарна гэх буруу үзэл, бурангуй хэллэгээс болж “үйлийн үр, эхлэл-үргэлжлэл-төгсгөл будангуйрч” нийтээрээ замаа алдаад бгаа төдийгүй алив .мны наад цаадахыг танихаа байж хар амиа хичээх хандлага ихсээд буйн аюумшиг л доо.
    Үүнээс биднийг “хүнлэг сэтгэл, гэгээн оюун, хүн чанар” л аварч салгана даа.

    Хариулах

  • Зочин

    2017-05-24 00:34 at 00:34

    хэн ч мэдээгүй хэн ч хараагүй гэж бодоод элдэв хор найруулж суухдаа үр хүүхдээ хүртэл бузар ажилдаа татаж оролцуулна. тэгээд бусдад хүүхдээ зөв хүмүүжүүлж байгаагаа гайхаж ярих хүн байна байна. тэр ч байтугай үр хүүхдээ элдвээр хэлж ярьж минийх биш энэ тэр гэж ярьчихаад дараа нь өөд болсон хүүхдийнхээ хойноос матрын нулимс унагаж жүжиглэх. яг үнэндээ чиний юу хэлж ярьж хийснийг хүмүүс хараагүй мэдээгүй байх. гэвч бурхан бүгдийг харж бүгдийг мэддэг. үйлийн үр гэж бий бий

    Хариулах

    • Зочин

      2017-05-24 11:24 at 11:24

      Ene nom mongol heleer baidag bolov u

      Хариулах

  • MGL

    2017-05-24 06:14 at 06:14

    Их нарийн зохион байгуулалттай байгалийн хууль гэж боддог. Үйлийн үрийг үхэж биш эдэлж бардаг 3н үе дамждаг гэж ярьдаг. Учир мэдэх хүмүүс үр минь үлдэх хорвоо шүү дээ хэмээн үг үйлдэлээ цэгнэж явдаг юм байна лээ. Хүн төрөлхтөн өөрсдийн зохиосон хуультай бол энэ хуульд ангилан ялгаварлал байхгүй хээл хахуулд автахгүй бүхнийг харж дүгнэж байдаг байгалийн хууль гэж ойлгодог. Үүнээс ч гадна байгалийн олон хууль байгаа өгөх авах, итгэл зүтгэлийн гэх мэт маш олон төрөл зүйлд багтана таньж мэдэж суралцвал хүний хувь заяа тэгш байж буруу үйлд автахгүй зөв амьдрах боломжтой гэж ойлгодог. Ямартай ч зохиомол яриа үлгэр биш гэдгийн ойлгосон

    Хариулах

  • zochin

    2017-05-24 08:46 at 08:46

    hamgiin unen gevel ene dee yamarch nom unshuulj zasal hiilgeed nemergui ur huuhded ni zaaval sain muu hiisen uiliin ur zaaval ergej tusdag

    Хариулах

  • zochin

    2017-05-24 08:57 at 08:57

    tegeed ene ulsaas hulgailsan munguuruu huuduudee unetei surguulid yvuulaad bas uiliin ur n ireh baihdaa

    Хариулах

  • Чинзолбоо

    2017-05-24 09:19 at 09:19

    Хүн болсных сайныг нь хийж бүтээж дагаж яваарай тэгвэл зовлонгүй амьдралыг туулах болно

    Хариулах

  • Хатан

    2017-05-24 09:35 at 09:35

    Энэ тухай ШУ өндөр хөгжсөн дэлхийн тэргүүлэх орнууд их ярьж, нийтэлж байна шүү дээ. Тэгэхлээр үнэний ортой шүү. Ядаж одоо амьдарч байхдаа бусдад гай болохгүй мөрөөрөө амьдарч байвал болоо

    Хариулах

  • Oyun

    2017-05-24 12:15 at 12:15

    Hun setgeldee bOdoh amaraarai ymar ug gargana tuuniigee l abna gedeg

    Хариулах

  • М.ТУНДЭВ

    2017-06-10 03:50 at 03:50

    ЭНЭ ИХ АМАРХАН ОЙЛГОЛТ ЕРДОО ЗОВ ЯВБАЛ ЗООЛОН ЗООЛОН ЗАМБУУЛИН БУРУУ ЯВБАЛ БУДАА БОЛОХ ХОРВОО.

    Хариулах

  • U.Lhagwadorj

    2017-08-26 13:20 at 13:20

    Hun ooriin amin huwia bodoj baigaa shigee aliwaad sain saihnaar temuulj zow buruug ylgaj chadwal sain uiliin ir delgerne. Ene bol ym hem hemjee hemjuurtei baina gesen ug l dee. Ertnii surgaalid hamgiin saihan zuil hemjeen hetreh uyd hamgiin muuhai boldog. Tiimees Sanaa zow bol
    Zayaa zow…

    Хариулах

  • Золбаяр

    2018-10-14 10:48 at 10:48

    Хамаг амьтан зовлон болоод зовлонгийн шалтгаанаас ангижрах болтугай хамаг амьтан жаргал болоод жаргалын шалтгаанаас үл ангижрах болтугай хурай хурай хурай

    Хариулах

    • nana

      2019-01-13 15:01 at 15:01

      iim l bodol urgelj teej amidraval busiin bish uuriin aidral saijirna

      Хариулах

  • Зочин

    2018-10-26 18:27 at 18:27

    unen yum bichej neeree tegdeg shuu

    Хариулах

  • Зочин

    2019-01-12 09:39 at 09:39

    Үйлийн үр бдаг одоо ч залуудаа арай л жудаггүй явсан нэгнийг үйлийн үр эдэлж буйг харжийнаа үнэн шүү тэнэг үйлдэлтэй хүний үр удам нь ч яаж явааг хараад их л зүйл бодогддог иймээс бид араа бодсон ч зөв явах чухал үр минь үлддэг хорвоод үйлийн үр хурааж яах вэ

    Хариулах

  • Зочин

    2019-01-12 20:20 at 20:20

    Энэ л лав Монголд үйлчилдэггүй хуульда хэн их хулгайлна тэр сайхан амьдрах хууль монголд үйлчилдэг юмөө

    Хариулах

  • билэг ээ

    2019-03-02 19:06 at 19:06

    би бол ямар үйлийн үр хийсэнээ сайн мэдэхгүй байна. шүүх биз ээ тэгэхдээ хүн луйвардсан хүн гүтгэсэн гомдоосон хүмүүс үйлийн үрээ эдлүүл таарийшд ер нь

    Хариулах

  • Зочин

    2020-03-09 09:56 at 09:56

    hvn yu tarina tvvniige huraana gej yg vnen shvv

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй