Улсын онцгой комиссийн Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат: “Манай иргэд маскаа зүүхгүй байна. Мөн аж ахуй нэгжүүд цэвэрлэгээгээ сулруулах боллоо. Бид маск зүүгээгүй иргэдэд эхний удаа сануулсан. Дараагийн удаа маск зүүгээгүй иргэн, ариутгал хийгээгүй аж ахуй нэгжид арга хэмжээ авахаас өөр арга байхгүй.
Мөн гарал үүсэл нь тодорхойгүй, чанар муудсан хоол хүнс борлуулах үйл ажиллагаанд зөрчил гарч байна. Энэ сарын 16-нд Дорнод аймагт зургаан том хүн, нэг хүүхэд хордлого авсан. Энэ нь хоол хүнсний эрүүл ахуйг хангаж чадаагүйг харуулж байна. Энэ мэт асуудлаас эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна” гэж хэллээ.
1 comment
Гарал үүсэл нь тодорхойгүй чанар нь муудсан хоол хүнс борлуулах гээд байгаа юм уу