Гамшгийн үеийн сэтгэлзүйн тогтвортой байдлыг хангах заавар боловсруулна

2020-05-19 10:281min0
96585598_547921056143777_6046769737461923840_n

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны тавдугаар сарын 7-ны өдрийн А/110 дугаар тушаалаар “Гамшгийн үед ард иргэдийн сэтгэлзүйн тогтвортой байдал, голомтод үүрэг гүйцэтгэж буй төрийн алба хаагчдын сэтгэлзүйн хангалтын заавар”-ыг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл ажиллаж байгаа бол ажлын хэсэгт МУИС, МУЗН, Сэтгэцийн эрүүл мэндийн төв, сэтгэлзүйн хүний хөгжлийн “Шинэ эхлэл” төвийн холбогдох мэргэжилтнүүд багтаж байгаа юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105 болон Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчидтай уулзалт хийж, санал хүсэлтийг нь сонслоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй