Шантаажтай тулгарна гэдэг сэтгэл мэдрэлийн хувьд маш их стресстэй нөхцөл байдал юм. Ихэнх хүмүүс энэ асуудлыг амархан өнгөрөөчихнө гэж итгэдэг. Учир нь тэднээс авах зүйл байхгүй, хорон санаатнуудыг сонирхлыг төрүүлэхгүй гэж боддог. Гэсэн хэдий ч амьдрал заримдаа маш их тааламжгүй гэнэтийн бэлэг барьдаг шүү дээ. Хэн нэгэн нь луйварчны хохирогч болж ч мэднэ, ийм нөхцөлд үүнийг хэрхэн ойлгох вэ, ямар үйлдэл хийх вэ гэдэг нь чухал юм. Нэг бол шантажлагчдыг дагах ёстой юу, эсвэл хатуу байр суурь баримталж, түүнд хүнд хандах сөрөг үр дагаварт хариу барих ёстой юу?
Тулган шаардалтын хэл
Өргөн утгаар нь ойлговол шантааж гэдэг нь тодорхой нэгэн үйлдэл хийхийг шаардсан, хэрвээ тэгээгүй бол хориг тавихыг сүрдүүлсэн тулган шаардалт юм. Шантаажчид хохирогчийнхоо нуусан ямар нэгэн мэдээллийг ил болгох, дэлгэнэ гэж сүрдүүлж, дуугүй байсных нь төлөө мөнгө өгөхийг шаарддаг байна. Гэхдээ өөр хувилбар ч байж болно. Хэрвээ хохирогч түүний шаардлагыг биелүүлэхээс татгалзвал шантаажчинд олон хувилбартай ажил бий.
“Шантааж бол хувийн амьдралын тодорхой баримтуудыг олон нийтэд дэлгэх сүрдүүлэг бөгөөд үүнийг нуухын тулд тодорхой ашиг олж авах үйл явц юм. “Би мэдэж байна, танд хэлье, хэрэв та хүсэхгүй байгаа бол надаас энэ бичлэгийг худалдан аваарай” гэх мэтчилэн. Үүний аюул нь үзүүлье гэж бодоогүй хүмүүст мэдэгдэх аюул” гэж Оросын өндөр зэрэглэлийн сэтгэлзүйн эмч Александр Федорович мэдэгджээ.
Гэмт хэрэгтний шаардлагыг биелүүлээгүй бол барьцаалагдсан этгээдүүдийг цаазалж, хорооно гэвэл арай өөр хэрэг, энэ бол алан хядлага гэж тэрбээр хэлж байна. Түүнчлэн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ямар нэгэн гэмт үйлдэл хийнэ гэж сүрдүүлэх нь “дээрэм” гэсэн ангилалд орно гэж хэлж байна.
Хэрэв хүн гэмт хэргийн гэрч болбол энэ үйлдлийг эрүүгийн болон захиргааны хэрэг шүүхэд нуун дарагдуулахын тулд мөнгө нэхэж болох боловч энэ тохиолдолд тэрээр хам хэрэгтэн болно.
Хэрхэвч бууж өгөхгүй
Шантаажчид заавал мөнгө нэхэх албагүй. Жишээ нь хохирогчийн зүгээс ямар нэгэн үйлчилгээ үзүүлэх, үйлдэл хийхийг шаардаж болно. Харин шантаажчины шаардлагад үзүүлэх хувилбарууд хэд хэд байж болно.
Гэхдээ та үгэнд нь орох л юм бол улам дордох болно гэж сэтгэл зүйч хэлж байна. “Зан үйлийн дүрмийн үүднээс харахад ямар ч нөхцөлд буулт хийх хэрэггүй юм. Учир нь шантажчин даварч, дахиад шинэ шаардлагууд тавьж эхлэх магадлал маш өндөр байна. Шантажчид бол итгэхийн аргагүй хүмүүс. Түүнээс гадна түүнтэй тохиролцвол утгагүй” гэж шинжээч хэлжээ.
Өмнө нь үүнтэй ижил санааг Оросын тэргүүлэх профайлч, полиграф шинжээч, худал хуурмагийг таних хэд хэдэн аргын зохиогч, цуврал алуурчдыг танин мэдэх арга боловсруулагч, Корпорацийн аюулгүй байдлын судалгааны төвийн ерөнхийлөгч Анна Кулик ч хэлж байсан юм. “Боломжтой мөчийг алдаж, чек аль хэдийн өгсөн бол та дараах зүйлийг ойлгох хэрэгтэй. Нэг удаа төлбөр хийж, дэгээнд нь орсноор та луйварчинд дахин “саалгах” эрх олгодог. Луйварчин хэзээ ч тайвширдаггүй, түүний зорилго нь хохирогчдорх төлбөр хийлгэж сурах болдог” гэжээ. Гэхдээ шантажийн нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр гэдгийг зарим шинжээчид хэлдэг байна.
Урьдчилсан цохилт
Шантаажчин этгээдээс “гүйцэж түрүүлэх” тоглолт хийх хэрэгтэй. Жишээлбэл, хэрэв заналхийлэл нь зарим мэдээллийг ил болгох юм бол хохирогч нь шантаажчины доорх хөрсийг хуулж, өөрөө мэдээллээ ил болгосон нь дээр. Энэ үед л шантажчины асуудал утгаа алдана. Нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх, хэрэгсэхгүй болгох нь гол шийдвэрүүдийн нэг юм гэж Федорович онцолжээ.
Сэтгэл хөдлөлдөө автахгүй байх
Шантажчинтай тулгарсан үед хамгийн түрүүнд стресст ордог. Стрессийн эхний үе шат бол цочрол. Тиймээс эхний ээлжинд шантажчинтай холбогдсон бол хамгийн түрүүнд утсаа таслах хэрэгтэй. Энэ үед аль болох тайвшрахыг хичээх хэрэгтэй.
Хоёрдугаар алхам нь энэ асуудлаар итгэж ярилцаж болох гуравдагч этгээдийг олох явдал.
Гурав дахь нь гуравдагч этгээдийнхээ хүрээллийн нэмэгдүүлж, мэргэжилтнүүдэд ч хандаж болно. Хуульч, сэтгэл зүйч гээд аль нь ч байж болно. Хамгийн гол нь тодорхой техниктэй, тухайн хүнийг сэтгэл санаа, бие махбодын хувьд дэмжиж чаддаг, тодорхой зураглал гаргаж өгөх боломжтой хүн байх ёстой.
Дөрөв дэх алхам нь хэрхэх стратегиа тодорхойлох явдал юм.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан Э.МАРТ