Энэ сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд 38 настай эмэгтэй нас барсан хэрэг гарсан. Эл хэрэгт тус сумын засаг дарга 36 настай Р.Даваадоржийг холбогдуулан шалгаж эхэлсэн. Одоогоор  тус аймгийн цагдаагийн газарт харьяаллын дагуу шалгаж байгаа ба сэжигтнийг түр саатуулаад байна.

Аймгийн цагдаагийн газраас мэдээлэхдээ, талийгаач эмэгтэйн цогцсыг нас барснаас нь хойш арав гаруй цагийн дараа олсон гэх бөгөөд талийгаачийн хоёр нүд хөхөрсөн, эрүү хамар болон эгэм орчимд цус хурсан шарх үүссэн байжээ. Шалгалтын явцад талийгаачийн үхлийн шалтгааныг тархины битүү гэмтэл гэж урьдчилсан байдлаар тогтоосон гэлээ.

Улмаар талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байгаа төдийгүй өнгөрсөн хугацаанд сэжигтэн этгээд хохирогч эмэгтэйд сэтгэлзүйн болон бие мах бодийн дарамт учруулж байсан гэх мэдээлэл бий. Хэргийн шалгалтын явцад Р.Даваадорж нь бусдын амь биед халдсан гэх нотлох баримтууд илэрч байгаа ба түүнд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн гэх хэрэг үүсгэсэн юм.

By updown

2 thoughts on “Сумын засаг даргыг бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн гэх үндэслэлээр шалгаж байна”
  1. Үүнийг бүх насаар нь хорих хэрэгтэй шүүх үнэн зөв шийдвэрлэтэл төрийн өндөрлөг ерөнхийлөгч, сайд гд бүгдэд хүртэл нь шер хийцгээе

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн