2020 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас төслийн зээлийн хүсэлт хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна. Зээлийн хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа 2020 оны 05-р сарын 19-ний өдрийн 17:30-цагт дуусч систем автоматаар хаагдахыг төсөл илгээгчдэд анхаарууллаа.
Энэ оны хувьд төсөл ирүүлэгч нь төслөө боловсруулах, материалын бүрдэл хангахад ажлын 30 хоногийн хугацаа олгож, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 19-ны өдрийг дуустал хүлээн авч байгаа талаад ЖДҮ-ийг хөгжүүлэх сан цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.