Хөвсгөл аймгийн хэмжээнд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг энэ оны эхний 4 сарын байдлаар 43 бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 хэргээр буюу 166,7 хувиар өссөн.
Үүнээс:
• Хууль бусаар 228,5 куба метр мод бэлтгэсэн 34 гэмт хэргийг илрүүлж, Экологи эдийн засгийн үнэлгээгээр 24 сая 449 мянга 500 төгрөгийн хохирол учирсныг нөхөн төлүүлэхээр ажиллаж байна.
• Монгол улсын Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоол, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5-д заасныг үндэслэн хууль бусаар загас, бор гөрөөс, согоо, зэрлэг гахай, шилүүс, бадган хүдэр агнасан 5 гэмт хэргийг нөхөн илрүүлж эзэн холбогдогчийг тогтоон прокурорын байгууллагад шилжүүлж ажиллалаа.
Энэ төрлийн гэмт хэрэг өссөн нь “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээ, хяналт шалгалт чанар, үр дүнтэй зохион байгуулагдсаны үр дүн юм. Мөн аймгийн хэмжээнд экологийн асуудал хариуцсан 9 байцаагчийг ажиллуулж эхэлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24дүгээр бүлэгт заасан 9 төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, газар дээр нь шалган шийдвэрлэж таслан зогсоох, учирч болох хор хохирлыг бууруулах зэрэг эерэг үзүүлэлт гарч байна.