Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2020 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 767.0 сая америк долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 368.9 сая америк доллароор өсжээ. Урсгал данс 767.0 сая америк долларын алдагдалтай гарахад үйлчилгээний худалдааны тэнцэл 281.8 сая америк доллар, анхдагч орлогын данс 289.6 сая америк долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлсөн байна.
Үйлчилгээний худалдааны орлого 2020 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 181.8 сая америк доллар, зарлага 463.6 сая америк доллар болж, орлого өмнөх оны мөн үеэс 6.6 сая америк доллароор, зарлага 371.7 сая америк доллароор тус тус буурчээ. Үйлчилгээний худалдааны тэнцэл 2020 оны эхний улирлын байдлаар 281.8 сая америк долларын алдагдалтай байна.
Хөрөнгийн данс 2020 оны эхний улиралд 16.0 сая америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 8.7 (35.3%) сая америк доллароор буурсан байна.
Харин санхүүгийн дансны тэнцэл 2020 оны эхний улиралд 411.8 сая америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 145.8 (26.1%) сая америк доллароор буурчээ.