Афганистаны нийслэл Кабул хотод Швейцарийн Женевээс ирсэн эмч нар ажилладаг эмнэлэгт буутай этгээдүүд халдлага үйлджээ. Хотын баруун хэсэгт орших Дашт-Э-Барчи дүүрэг дэх эмнэлэгт гарсан энэхүү халдлагад 16 нярай, 24 том хүн амь үрэгдэж, 60 гаруй хүүхэд эмэгтэйчүүд хүнд гэмтэж бэртсэн байна.

Өнгөрсөн Мягмар гарагт гарсан энэ хэргийг үл мэдэгдэх зэвсэглэсэн этгээдүүд гэнэт галт зэвсэг нээн эхлүүлсэн байна. Хоёр удаагийн дэлбэрэлтийн дараа хүчтэй буудалцаан болсныг гэрчүүд мэдээлжээ. Халдлагын үеэр найман хүн амь үрэгдэж, хүнд гэмтэл авсан хүүхэд, эмэгтэйчүүдийг эмнэлэг рүү хүргэсэн талаар Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Тарик Ариан мэдэгдсэн байна.

Эрх баригчдын мэдээлж байгаагаар, цагдаагийн хувцас өмссөн гурван халдагч буудаж эхлэх үеэр эмч нарын зарим нь хажуугийн барилга руу хоргодон нуугджээ. Аюулгүй байдлын албаныхан нэг халдагчийг буудаж хөнөөсөн боловч нөгөө хоёр этгээд нь үргэлжлүүлэн халдсаар байсан тухай эх сурвалжид онцолсон байна. Хэрэг болсон газарт “Хазара” үндэстнүүд голдуу оршин суудаг.

Өнгөрсөн гуравдугаар сард тухайн газарт амьдардаг цөөн хэдэн “Шиа Муслим” иргэд “Даеш” гэх зэвсэгт бүлэглэлийн халдлагад өртөж байжээ. Энэ бүлэглэл Нагархар мужид оршуулгын ёслолын үеэр халдлага үйлдэн 24 иргэний амь насанд хүрч байсан. Одоогийн байдлаар халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл өөртөө хүлээгээгүй байна. Өнгөрсөн саруудад “Даеш” болон “Талибан” зэрэг зэвсэгт бүлэглэлүүд ээлж дараалан цуст халдлага үйлдэж байсан. Гэхдээ энэ халдлагад Талибаны зэвсэгт бүлэглэл хамааралгүй гэдгээ мэдэгдсэнээс гадна Швейцарь дахь олон улсын эрүүл мэндийн байгууллагаас ямар нэгэн мэдэгдэл хийж Афганистаны эрх баригчидтай холбогдоогүй байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн