Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд Эрүүл мэндийн яамны захиалгаар “Мандал Голомт” ХХК-ийн барьж буй Дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажилд төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар Монгол Улсын Засгын газрын 311 дүгээр тогтоолыг хэрэгжүүлээгүй, Барилгын тухай хууулийн 40 дүгээр зүйлийн 40.1.9 дэх /заалтанд барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх/; заалт, зоорийн давхрын хана, баганын гаргалгааны арматур зураг төслийн дагуу хийгдээгүй, ханын холбоос төмөр хийгдээгүй, баганын хомутын арматурчлал зураг төслөөс зөрөөтэй, цутгамал төмөр бетон, төмөрбетон бүтээц “БНбД 52-02-05, цутгамал төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэх заавар БД 52-102-04-ийг зөрчсөн зөрчил дутагдал илэрсэн байна. Уг зөрчлийг хялбаршуулсан журмаар Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4 дэх заалтын дагуу торгуулийг арга хэмжээ авч эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгавар хүргүүлжээ.
Б.Ирээдүй