Уг мэдээлэлд дурьдсанаар одоогоор Азид Японы Нарита, БНХАУ-ын Шэньян хотуудад үйлчилж байгаа бол Бээжин, Шанхай, Гуанчжоу, Муданьжян, Чиндао, Янжи, Хятад дахь Тайпей, Тайвань, Улаанбаатар зэрэг зарим газарт үйлчилгээгээ сэргээнэ гэжээ. Сэргээгдэх нислэгийн дийлэнх нь Азийн орнуудад байгаа хэдий ч Европ болон АНУ-ын зарим хотууд руу нислэг үйлдэхээ зарлажээ.
Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэлэхдээ
“Одоогоор ямар нэг шийдвэр хэлэхэд эрт байна. Учир нь хил нээхтэй холбоотой асуудал нь Засгийн газрын тогтоолоор шийдэгдэнэ. Цар тахалтай холбоотойгоор манай улс хилээ нээх эсэх нь эхлээд Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам зэрэг мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтүүд дээр үндэслэн УОК, Засгийн газраар хэлэлцэгдэж, Засгийн газрын тогтоолоор эцсийн шийдвэр гарна” гэлээ.