Дэлхийн санхүүгийн зах зээлд оролцон хөрөнгө оруулах боломжийг харилцагчдадаа олгоход Голомт банк сүүлийн жилүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан 2020 оны анхны “Global Investor 2020” сургалтыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Уг хөтөлбөрийн талаар Голомт банкны Арилжааны хэлтсийн захирал Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Голомт банк “Global Investor” хэмээх хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ хөтөлбөрийн зорилгыг эргэн сануулбал?
-Бид энэ хөтөлбөрт дэлхийн санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулахтай холбоотой сургалт, семинар, судалгаа, шинжилгээг хамруулдаг. Тухайлбал, өнгөрсөн жил алтны зах зээлийн талаар семинарыг олон нийтэд нээлттэй хийж, гадаадын мэргэжилтнүүдийг урьж авчирсан. 2019 оны есдүгээр сард зарлагдсан “Global Investor” сургалтад 42 харилцагч хамрагдсан байна. Сургалт зохион байгуулж, суралцагчдадаа мэдлэг, мэдээлэл олгохын хажуугаар судалгаа, шинжилгээг тогтмол хийж харилцагчдадаа илгээж байна. Сургалтын гол зорилго нь харилцагч бодит мөнгөөр дэлхийн санхүүгийн зах зээлд оролцож, туршлагажихын зэрэгцээ манай банкны мэргэжилтнүүдийн гаргасан сургалтад хамрагдаж энэ талын суурь мэдлэгээ зузаатгах юм.
Өнгөрсөн жилийн сургалтын үеэр харилцагчид маань Хятадын ICBC банкны хувьцааны ханшийн хэлбэлзлээс ашиг хүртэх гибрид хадгаламжийг ханш “өсөх” таамаглалтайгаар нээсэн. Ийнхүү ханш хадгаламж нээсэн үеэс хойш 2020 оны эхэн хүртэл 20%-22%-аар өссөн байна. Энэ хугацаанд харилцагчид ханшаа түгжин хүүгээ баталгаажуулснаар дунджаар 18.1%-ийн хүү хүртжээ.
Одоо ханш 5.2 долларт хүрч буурсан ч ханшаа түгжсэн харилцагчдын хувьд хүүгээ түгжсэн ханшаараа авах тул айлтгүй болсон гэсэн үг. Гибрид хадгаламжийн нэг давуу тал нь ханш хадгаламжийн хугацаанд өндөр өссөн бол тэр ханш дээр нь ханшаа түгжин хүүгээ баталгаажуулж болдог. Түгжсэний дараа ханш ямар ч хэмжээнд унасан түгжих үеийн ханшаар хүүгээ баталгаатай авдгаараа давуу талтай байдаг.
-Алтны ханш сүүлийн жилүүдэд өндөр өсөлт гаргалаа шүү дээ. Энэ дээр харилцагчдын хүртсэн ашгийн тухай дурдвал?
Тийм ээ. Алтны ханш сүүлийн жилүүдэд үнэхээр өндөр бөгөөд хурдан өсөлтийг үзүүллээ. Гадаад худалдааны дайнаар өдөөгдсөн алт коронавирусийн нөлөөгөөр хүчээ авч огцом өссөн. Бид жил гаруйн өмнөөс алтны ханшийг өсөх таамаглалыг гаргаж, тухай бүрт харилцагчдадаа хуваалцаж байсан. Ингээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд алтны гибрид хадгаламж хийсэн харилцагчид маань дунджаар 17%-ийн хүү, хамгийн ихдээ 34%-ийн хүү хүртлээ. Мөн хүүгүй хадгаламж нийт хадгаламжийн 20%-ийг эзэлжээ.
Харин одоо бол алтны ханшийн өсөлтөөс дахин ийм өндөр өгөөж хүртэх боломж ойрын хугацаанд байхгүй болов уу. Ханш дахин 20%-аас дээш өсөхийн тулд дэлхийн эдийн засаг хямрах ёстой болж байгаа юм. Тэгэхээр одоо хямрах уу, үгүй юу гэдгийг хэлэхэд хэцүү байна. Мэдээж магадлал бол бий. Тиймээс бид одоо алтны гибрид хадгаламжийг “өсөх” таамаглалтайгаар нээхийг төдийлөн санал болгохгүй байгаа.
-Энэ удаагийн “Global Investor 2020” сургалтын онцлог юу байгаа вэ?
-Харилцагчид бодит гибрид хадгаламж хийснээр үндсэн мөнгөө алдахгүй ч таамаглал биелбэл өндөр хүү авах боломжтойн дээр энэ талын суурь мэдлэгээ хөгжүүлэх хоёр талын ач холбогдолтой. Энэ удаад бид сургалтын агуулгаа илүү гүнзгийрүүлсэн. Өмнөх удаад хөрөнгийн зах зээл, түүхий эд, суурь ба техник шинжилгээг хамарсан өргөн цар хүрээтэй мэдлэг өгсөн бол энэ удаад зөвхөн хөрөнгийн зах зээлд төвлөрнө. Үүний хэрээр хөрөнгийн зах зээл рүүгээ гүн орох юм.
Энэ удаагийн сургалт маань 2020.05.25-29-ний хооронд явагдах ба үүнээс өмнө харилцагчид маань амжиж гибрид хадгаламжаа нээлгэх ёстой. Хадгаламжаа нээлгэснээр уг сургалтад хамрагдах эрхээ баталгаажуулна гэсэн үг.
-Хэрхэн холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах вэ?
-Сонирхож буй хүмүүс маань 99166440, 70127676 дугаараар брокеруудтай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.
Голомт банк “Global investor -2” семинар арга хэмжээ
Уригдан ирсэн зочид:
Зүүн талаас АНУ-аас Чикагогийн Мерчант Бирж Группын итгэмжлэгдсэн илтгэгч Хенри Парк, Данийн Саксо банкны Хятадын бүс хариуцсан арилжааны захирал Раян Вү
“Global Investor” танхимийн сургалт, Голомт банк