“Хот соёлтой бол гоё ” уриан дор таван төрлийн контент бүтээх уралдаан зарлалаа

Нийслэлийн соёл урлагийн газраас “Хотын соёл” цахим контент фестивалийн хүрээнд таван төрлийн контент бүтээх уралдаан зарлажээ. Тус фестиваль нь 2020 оны тавдугаар сарын 11-29-ний хооронд үргэлжлэх юм.
“Хот соёлтой бол гоё ” уриан дор анх удаа зохион байгуулж буй уг уралдаанд 16-аас дээш насны контент бүтээх сонирхолтой хүн бүр оролцох боломжтой аж.