Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл дууссан бөгөөд нийт 30.890 шалгуулагч бүртгүүлсэн байна. Үүнээс 25 мянга орчим нь өмнөх оны төгсөгчид аж.
Шалгалт долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Ковид19-ийн нөхцөл байдлаас шалтгаалж ЭЕШ-ын журамд өөрчлөлт оржээ. Тодруулбал, суудлын хуваарийг хэвлэх, технологийн хувьд өөрчлөлт орсон. Сурагчдын тухайн шалгалтын байранд ирэх цагийг тодорхой зааж өгнө. Учир нь шалгалтын байранд ирээд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах гурван хэсгийн аль хэсгээр нь нэвтрэхийг тухайн суудлын хуваарь дээр тодорхой зааж өгсөн гэнэ.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг анги, танхимд 12 шалгуулагч сууж шалгалт өгөх болсон. Иймээс шалгалтын байрыг 80-аар нэмэх шаардлага гарсан. Харин 50 шалгалтын байранд сонсох чадварын шалгалтыг даалгаврыг гүйцэтгэх төхөөрөмжийг байршуулсан учраас энэ жил англи хэл, орос хэл, монгол хэлний хичээлийн сонсох чадвар сорьсон даалгаврыг шалгалтын агуулгаас хасах шийдвэрийг гаргажээ.
Түүнчлэн шилэн технологи буюу шалгалтын хариуг засагч машины тоо хүрэлцэхгүй байгаа учраас шалгалтын дүнг өдөр өдөрт нь гаргадаг энэ системээ ашиглах гэнэ.
Тиймээс ЭЕШ-ын эцсийн дүнг долоодугаар сарын 6-нд Боловсролын үнэлгээний төвөөс зарлах аж. Долоодугаар сарын 7,8-ны өдрүүдэд их, дээд сургуулиудын элсэлт онлайнаар зохион байгуулагдана. Тухайн сарын 9,10-ны өдрүүдэд БҮТ болон төгссөн сургуулиудаасаа ЭЕШ -ын батламжаа гардуулах юм байна.