Өчигдөр /2020.05.12/ Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Дэлхийн 46 улсаас 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Иймээс бид Ойрын хугацаанд Турк, Энэтхэг улсад байгаа иргэдээ татан авна гэсэн юм.
Тодруулбал
“Улсын онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу гадаадад байгаа иргэдээ татан авах ажлыг үе шаттай хийж байна. Одоогийн байдлаар дэлхийн 46 улсаас 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Ирэх иргэдээ хүндэтгэн үзэх шалтгаанаар нь ангилсан байгаа. Хамгийн олон иргэн ирэх хүсэлт тавьсан улс орон, бүс нутгаар нь ангилсан. Ойрын хугацаанд Турк, Энэтхэг улсад байгаа иргэдээ татан авна. Маргааш МИАТ компани Улаанбаатар-Стамбул чиглэлийн нислэг хийнэ. Стамбулаас 170 орчим Монгол Улсын иргэнийг авна. Онгоц тавдугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод газардана” гэсэн юм.
М.Баяр
1 comment
Сайн яваад ирээрэй