АН-ын дэд даргаар Б.Жаргаланг сонгов

2020-05-12 08:001min
Жаргалан

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит 13 дугаар хуралдаан өнөөдөр болж тус намын дэд даргаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд Ерөнхийлөгч Б.Жаргаланг томиллоо.

Ардчилсан намын дэд дарга Б.Дэлгэрмаа нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа тул ийнхүү улс төрийн намаас дэмжлэг авах боломжгүй юм.

Намын дэд даргаар сонгогдсон Б.Жаргалан нь АНУ-ын Нью-Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ.