Улсын хэмжээнд 2020 он гарснаас хойш тавдугаар сарын эхний долоо хоног хүртэлх хугацаанд суудлын 19,438, ачааны 6,423 ширхэг машин импортолжээ.
Энэ нь өнгөрсөн оны тавдугаар сарын эхний долоо хоног хүртэлх хугацаатай харьцуулахад суудлын автомашины импорт 30 хувь буюу 8,165-аар, ачааны машиных 20 хувь буюу 1,568-аар тус тус буурсан үзүүлэлт юм. Нийт машины импортод 2020 оны тавдугаар сарын 7-н хүртэл 167 сая ам.доллар зарцуулжээ.
Харин өнгөрсөн онд монголчууд нэг тэрбум гаруй ам.долларыг машины импортод зарцуулж байсан билээ.
Шатахууны хэрэглээ буурсныг мөн Гаалийн ерөнхий газрын статистикаас харж болно. Дизель түлш л гэхэд дээрх хугацаанд 272,753 тонныг оруулж ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэсээ 86 мянган тонноор бага үзүүлэлт болж байна.