Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн эхний 21 км төмөр замыг угсарчээ. Төмөр замын дээд бүтцийг угсарч буй Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Зам засварын машинт станцын дөрвөн бригад эхний 21 км төмөр замыг угсарч дуусаад байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон албаны бусад хүмүүс энэ сарын 9, 10-ны амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллахдаа, тус төмөр замын ажлын явцтай газар дээр нь танилцжээ.
Өнөөдрийн байдлаар тус төслийн хэмжээнд 3000 орчим хүн хүч, 1000 гаруй техник хэрэгсэл ажиллаж байна.