Бразилийн залуу эмч Фелипе Росси сайн үйлс бүтээдэг. Тэрбээр 2016 онд хамт олон, түншүүдтэйгээ нийлж NGO Porlsorriso хэмээх сан байгуулжээ. Энэ сангийн гол зорилго нь шүдний асуудалтай, орлого багатай хүмүүст туслах явдал юм байна. Тус сан нь тодорхой хаяггүй байдаг нь эмч нар орон орноор аялж, аль болох олон хүнд тусламжаа хүргэх гэдэгтэй холбоотой. Тэд Кени, Мозамбик зэрэг улсаар хүртэл аялжээ.
Терри Риммер нь Фелипе Россигийн өвчтөн байсан. Тэрбээр өөрийнхөө гайхамшигт түүхийг ийнхүү хуваалцжээ. Энэ эмэгтэй хайртай хүнээ алдаж, хүчтэй стресст орсноос болж шүдгүй болж эхэлсэн байна. Удаан хугацааны турш сэтгэл санааны хямралтай явсаар шүдгүй болсон нь юм идэхэд, хүнтэй ярихад ч саадтай болж иржээ.
Эмэгтэйн шүдийг эмчлэхэд маш их цаг орж, нэлээд их өвтгөсөн ч ямар ч байсан сайхан цагаан шүдтэй болгож чаджээ. Шүдний эмч залуу түүнд урьдын адил инээмсэглэл, өөртөө итгэх итгэл, гэрэлт ирээдүйг авчирч чадсан байна.
Терри Риммер бол түүний олон зуун өвчтөний зөвхөн нэг нь юм.
Эх сурвалж: Trendru.info Марта
1 comment
Ямар гоё юм бэ монголд ирэхгүй юм байхдаа