Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ
“Өчигдөр гурван лабораторид нийт 44 хүнд шинжилгээ хийгдсэн. Үүнээс хоёр нь сэжигтэй тохиолдол байсан. Өмнөговь аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй.
Харин тавдугаар сарын 3-нд Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
Тухайн хүнээс тавдугаар сарын 7-нд маш тодорхой буюу толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, нус их гарах, ядрах, дотор муухайрах, бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд илэрч, шинжилгээ авахад коронавирус илэрлээ.
Ингээд батлагдсан тохиолдол манай улсын хэмжээнд 42 боллоо. Үүнээс эдгэрч гарсан 13, эмчлэгдэж байгаа 29 тохиолдол байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал хэвэндээ, тогтвортой байгаа. Эмчилгээ үргэжилж байна.
М.Баяр