Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.08/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар дэлхийн 215 оронд 3,9 сая халдварын тохиолдол илэрч, 270 мянган хүн нас барж, 1.3 сая хүн эдгэрээд байна. Дэлхийд нийт 2,3 сая хүн эмчлүүлж байгаа юм.
Манай улсын хувьд нийт 41 тохиолдол бүртгэгдсэнээс 13 хүн эдгэж, дараагийн хяналтад орсон. 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэвийн байна.
119 утсанд нийт 313 дуудлага ирсэн. АНУ-д байгаа нэг монгол иргэн шинжилгээний хариу нь эерэг гарсныг мэдэгдэж, эмчилгээний зөвлөгөө авлаа гэж ЭМЯ-наас мэдээллээ. Мөн хэрэглэсэн амны хаалтай ил задгай хаяхгүй байхыг анхаарууллаа.