Автозам ашиглалтыг сайжруулах захирамжийн талаар, авто зогсоол ашигласны төлбөр авах, нийслэлийн зогсоолын хүрэлцээг сайжруулах талаар Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хэлэхдээ ” Улаанбаатар хотын авто зогсоолыг байршлаар нь гурван бүст хуваана. Хотын нэгдүгээр бүсийн авто зогсоолын төлбөр өндөр байхаас гадна зогсоол дээр 2 цагаас илүү байрлуулах боломжгүйгээр зохион байгуулна. Нийслэлд энэ зохицуулалтыг тавдугаар сард багтааж зохион байгуулна. Орон сууцны хороололд дундын зогсоол цагдаа, түргэн тусламж, гал, Онцгой байдлын үйлчилгээг үзүүлэх боломжтой, сул зогсоол гаргахыг үүрэг болгоно. Бусдын автомашиныг хааж тавьсан нөхцөлд тээврийн хэрэгслийг зөөвөрлөн авч явна” Гэлээ.
М.Баяр