УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр Авлигатай тэмцэх газрын үүдэнд мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр түүнд ирүүлсэн яллах дүгнэлтийг нийтэд мэдээлэх гэнэ.
Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тавдугаар сарын 6-ны өдөр Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг гаргажээ.
Захирамжид тавдугаар сарын 7-ны 09:00 цагт Нийслэлийн прокурорын газарт албадан ирүүлэх тухай дурд сан бөгөөд захирамжийг бичгээр явуулаагүй, цагийг нь тулгаж өгсөн гэдгийг Н.Номтойбаяр мэдээлсэн.
Мөн түний өмгөөлөгч Чингэлтэй дүүргийн шүүгчид хандан хүсэлт гарган Н.Номтойбаяр дээд шатны прокурорт давж гаргасан гомдлын хариу нь иртэл Нийслэлийн прокурор С.Мөнхгэрэлийн гаргасан албадан ирүүлэх хүсэлтийг хуулийн дагуу хүлээн авахаас татгалзахыг хүссэн. Гэвч Чингэлтэй дүүргийн шүүхээс түүний хүсэлтийг хүлээн аваагүй байна.