Та санаа зовох хэрэггүй. Яагаад гэвэл үүссэн нөхцөл байдлын улмаас ихэнх хүүхдүүд бухимдалтай, айдастай болоод байна. Харин таны зүгээс хүүхдүүддээ ямар нэгэн зүйл сэтгэлийг нь зовоож байгаа эсэхийг асуун, нээлттэй ярилцаж болохыг нь сануулж, санаа тавьж байгаагаа илэрхийлээрэй.
Тэдэнтэй нээлттэй ярилцаж сайн сонсогч байх нь хамгийн чухал. Юу мэдэрч, юу бодож байгааг нь сонсож, хэлснийг нь үгүйсгэлгүй хүлээн зөвшөөрч, эцэст нь эцэг эхийн хувьд яаж дэмжиж болохыг нь асууж ярилцаарай.
Хэрэв та хүүхдээ үгүйсгэвэл харилцаандаа хаалт үүсгэж, цаашлаад хүүхдүүд тань дотоод сэтгэлээ уудлахаа болих эрсдэлтэй. Ингэснээр хүүхдийн чинь сэтгэл зүйн эрүүл мэнд, цаашлаад биеийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж болзошгүй шүү.
Эцэг, эхчүүд ээ, цар тахлын үед таны хүүхдэд ямар асуудал тулгарч байна? Бидэнтэй хуваалцаарай.