Г.Батхүү агсан өнгөрөгч 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордны хоёр давхрын гонхноос унаж, амиа алдсан хэрэг гарсан билээ. Хэргийг шалгах явцад УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг цагдаагийн байгууллагаас гэрчээр дуудан мэдүүлэг авсан байдаг.
Энэ талаар Н.Номтойбаяр “Надаас гэрчийн мэдүүлэг авсан. Миний хувьд архи уусан зүйл байхгүй. Бидний хувьд өнгөрсөн таван жилийн Монгол Улсын автоспортын байгууллагын ажлыг дүгнэх, тамирчдын цол зэргийн талаар ярьсан. Г.Батхүү гишүүнээр ахлуулсан холбоо шийддэг байсан. Миний зүгээс манай тамирчдын цол зэргийн асуудлыг шийдээч гэдэг хүсэлт тавьсан” гэж мэдүүлж байсан.
Харин прокурорын байгууллагаас түүнийг мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хилийн хориг тавиад байгаа билээ. Тэгвэл өчигдөр буюу тавдугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярыг албадан ирүүлэх албадан ирүүлэх хүсэлт гаргажээ.
Хүсэлтийг өнөөдөр (2020.05.06) Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж байна.
3 comments
Яалтчгүй л хүний амь хороочихсон хүн дээ
АЛБАН МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙГАА ЮМ БОЛ ҮГ СҮГИЙН АЛДААГАА АНЗААРААЧ ЭСВЭЛ БОЛОВСРОЛГҮЙ ЭМХЦЭГЦГҮЙ ЮМ БИЧИЖ БАЙХААР
АЛБАН МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙГАА ЮМ БОЛ ҮГ ҮСГИЙН АЛДААГАА АНЗААРААЧ ЭСВЭЛ БОЛОВСРОЛГҮЙ ЭМХЦЭГЦГҮЙ ЮМ БИЧИЖ БАЙХААР