Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө, маргааш өдөр нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, сэрүүсч, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.
2020 оны 05 дугаар сарын 06-ны 20 цагаас 05 дугаар сарын 07-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.
Салхи: Баруун аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсч шөнөдөө Монгол-Алтайн нуруу, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 11-13 хэм дулаан байна.
2020 оны 05 дугаар сарын 08-наас 05 дугаар сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 8-нд нутгийн хойд хэсгээр, 9, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.