2020-05-06 14:541min00

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэлдээ гарлаа

95818041_159823525578406_7805500038481707008_o

Нийслэлийн Засаг Даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/590 дугаар захирамжийн дагуу Монголын жүдо бөхийн холбооны үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдрөөс бэлтгэлдээ гарлаа.

Бэлтгэлд зөвхөн шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнийг хамруулан, дасгалжуулагч тамирчдын биеийн халууныг шалгаж, гарыг тогтмол ариутган, хоёр цаг тутамд заалны ариутгалыг хийх зэрэг мэргэжлийн байгууллагын гаргасан зөвлөмж шаардлага, стандартыг мөрдөж ажиллах бөгөөд шигшээ багийн бэлтгэлийг явцыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц танилцжээ.