“Нэгэн найзын маань ээж бүхий л амьдралынхаа туршид эрүүл хооллож ирсэн. Хэзээ ч архи, согтууруулах ундаа хэрэглэж эсвэл ямар нэг “муу” хоол хүнс хэрэглэдэггүй, өдөр бүр дасгал хийн, маш идэвхтэй, байнгын хөдөлгөөнтэй байж эмчийнхээ зөвлөсөн бүх нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, нарны тос түрхэлгүйгээр гадагш хэзээ ч гардаггүй байсан бөгөөд энэ бүхнийг аль болох л богино хугацаанд амжуулахыг хичээдэг. Ер нь л өөрийнхөө эрүүл мэндийг байж болох хэмжээнд анхаарч хамгаалдаг байв. Тэр одоо 76 настай, арьсны болон ясны чөмөгний хорт хавдартай мөн ясны хэт сийрэгжилтээр өвчилсөн.
Найзын маань аав гахайн утсан махан дээр гахайн утсан мах, цөцгийн тосон дээр цөцгийн тос, өөхөн дээр өөх тавьж иддэг, хэзээ ч, бүр хэзээ ч дасгал хөдөлгөөн хийдэггүй, зун болгон наранд арьсаа түлэгдтэл гадуур гардаг, ер нь л бусдын хэлснээр биш өөрийнхөө хүссэнээр л амьдарч ирсэн. Одоо 81 настай, эмч нар түүний биеийг яг л залуу хүнийх шиг юм гэж хэлдэг.
Хүмүүс минь бид өөрсдийгөө хор хөнөөлөөс нууж чадахгүй, тэр хаа нэгтээ байж л таарна. Тэгээд магадгүй чамайг олох л болно. “Хэрвээ амьдрал минь ингэж дуусахыг мэдсэнсэн бол битгий гэж хэлсэн болгоныг хийж амьдралаа сэтгэл хангалуун бүрэн дүүрэн туулж өнгөрөөх байсан юм” гэж найзын маань ээж хэлж байна.
Бидний хэн нь ч энд амьд үлдэхгүй, тийм болохоор өөртөө хожимдсон ухаарал мэт хандахаа боль. Амттай хоол ид. Наранд алх. Далай руу очиж зугаац. Нуусан эрдэнэ мэт зүрхэндээ тээж байгаа үнэнээ дэлгэ. Хамаагүй, тэнэг юм шиг аягла. Эелдэг бай. Ер бусын бай. Өөр ямар ч цаг хугацаа гэж байхгүй!