Ковид-19” вирусийн халдварын нөхцөл байдал, өвчний явцыг хянахад амьсгалын замын бусад халдварт өвчний нэгэн адил цээжний рентген зурагчухал ач холбогдолтой байдаг.
Үүнтэй уялдан рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагуудын рентген оношилгооны эмч, техникчид “Ковид-19” вирусийн халдвартай байж болзошгүй өвчтөнүүдтэй CT болон цээжний рентген зураг авах зэргээр шууд харилцаанд орох шаардлага үүсдэг.
Иймд шинэ төрлийн коронавирусыг оношлох, эмчлэхийн тулд эмнэлгийн эмч, ажилтнууд ачаалалтай ажиллаж буй энэ үед рентген оношилгооны тасагт халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, өвчтөн, ажилтнуудыг цацрагийн шарлагаас хамгаалах нь маш чухал асуудал юм.
Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудад “Ковид-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх дараах 5 зөвлөмжийг хүргэж байна.
1. Уг халдварт вирус агаар дуслаар дамжихаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвчтөнүүдэд эрүүл ахуйн шаардлага хангасан маск зүүлгэх.
2. “Ковид-19”-өөр өвчилсөн, судалж буй өвчтөнүүдтэй ойрын зайнаас харьцахаас зайлсхийх, эмнэлгийн эмч, ажилтнууд тогтмол N95 ба түүнээс дээш хэмжээнд шүүх чадвартай амны хаалтыг зүүх.
3. Шингэнийг үл нэвтрүүлэгч нэг удаагийн тусгаарлах хувцас, бээлий, нүдний шил, амны хаалт, нүүрний хаалт зэрэг хувийн хамгаалалтын хэрэгсэл тогтмол зүүж хэрэглэх.
4. Аппарат, тоног төхөөрөмж, эд зүйлийн гадаргууг этилийн спирт, изопропилийн спирт зэрэг ариутгагч бодис ашиглан халдваргүйжүүлж, ариутгал цэвэрлэгээг тогтмол хийх.
5. Өвчтөнд оношилгоо, эмчилгээ хийсний дараах бохирдсон байж болзошгүй гадаргууд хэрхэн ариутгал, халдваргүйтгэлийг хийх талаар эмч, ажилтнуудыг мэргэшүүлэх, сургалтад хамруулах, зааварчилгааг тогтмол өгөх.