Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт том оврын автомашинууд мөргөлдсөн ноцтой осол өнөөдөр өглөө гарчээ.
Уг ослын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд “Баянзүрх дүүргийн нутаг т байрлах Тээврийн товчоон дээр том оврын хоёр автомашин мөргөлдсөний улмаас 5 автомашин холбогдсон зам тээврийн осол гарсан байна. Урьдчилсан байдлаар том тэрэгний жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх магадлалтай юм байна” гэв.