Дэлхий дахинд коронавирусний аюулт тахал өвчин тархаж, Японд амьдарч, ажиллаж, сурч буй иргэдийн амьдралд ч сөргөөр нөлөөлж эхэллээ. Монгол Улсын Засгийн газар энэхүү аюулт өвчнөөс сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийг энэ оны 2 дугаар сарын 28-ний өдрөөс түр зогсоон энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.
Япон Улсад богино хугацааны визтэй зорчихоор ирсэн болон их, дээд сургуулиа төгсөн эх орондоо буцаж чадахгүй болсон олон монгол оюутан залуус хүнд нөхцөлд байна.
Тус ЭСЯ-наас Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Улсын онцгой комиссын шуурхай штаб-д удаа дараа хүсэлт тавьсны үндсэн дээр энэ оны 3 дугаар сарын 16-ны өдрийн тусгай үүргийн нислэгээр нийт 257 иргэн, 4 дүгээр сарын 3-ны өдрийн тусгай үүргийн нислэгээр нийт 266 иргэнийг эх орон руу нь буцаагаад байгаа ч эх орон руугаа буцах хүсэлтэй, орон байргүй, хүнд нөхцөлд байгаа маш олон монгол иргэд Япон Улсад үлдээд байгаа нь өнөөдөр 1000 гаруйд хүрээд байна.
Иймд тус ЭСЯ-наас AMJ- Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо / AMJ /, Япон Улсын үл хөдлөх хөрөнгө зуучийн “ST Mongolian Real Estate” компанийн дэмжлэгтэйгээр Сайтама мужийн Сока хотод байршилтай 64 өрөө бүхий оюутны байранд монгол иргэдийг түр байрлуулах асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.
Нэг өрөөнд 2 хүн байрлаж болох бөгөөд Японы талаас өдрийн 1 хүний 1500 иенийн хамгийн доод үнийг манай талд санал болгосон болно.
Өнөөгийн хүнд байдлын үеэр монголчуудынхаа төлөө гэсэн халуун сэтгэл гаргаж, хамтарч ажиллан түр байрлуулах байрны асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлсэн AMJ-Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо, “ST Mongolian Real Estate” үл хөдлөх хөрөнгө зуучийн компаний хамт олонд талархал илэрхийлье.
Хэрэв Та түр байрлах газаргүй байгаа бол “AMJ “-ын доорх утсаар холбоо барина уу.
Холбоо барих утас: 090-1118-0036, 080-5686-1816
Мөн Та доорх холбоосоор бүртгүүлэх боломжтой:
https://docs.google.com/…/1FAIpQLSeE2zBxSqpv0KmrNE…/viewform
Байрлах газрын хаяг: 5-27-1 Sezaki, Soka-shi, Saitama
340-0022
/〒340-0022、埼玉県草加市瀬崎5丁目27-1
Энэхүү аюулт өвчнийг бид хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна.
МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ