Өргөтгөсөн худалдаагаар 246 тонн нөөцийн мах борлуулжээ

2020-05-04 16:021min
oo

Өнгөрсөн амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 02, 03-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар 6 дүүргийн 24 байршилд нийт 246,71 тонн нөөцийн мах борлуулжээ.

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг тавдугаар сарын 2-ноос 8-ныг хүртэл өдөр бүрийн 10:00-19:00 цагийн хооронд нийслэлийн 24 цэгийн гадна талбайд худалдаалж байна.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны үеэр зөвхөн хонь, ямааны махыг гулуузаар нь зарна. Ингэхдээ хонины гулууз мах 6500, ямааны гулуузыг 6000 төгрөгөөр тус тус худалдаална. Өртөтгөсөн худалдааны үеэр ариун цэврийн байдлыг сайтар хангаж, ААН-үүдэд шаардлага тавьж ажиллана гэж албаныхан мэдээлсэн.