Энэ гайхамшигт жор нь эрүүл мэндийг дэмжиж, цэргүүдийг биеийн маш их ачааллын дараа нуруу, үеэ эмчлэхэд олон жилийн турш тус болж ирсэн болохоор цэргийн эмч зөвлөсөн юм.
Желатин нь үений шингэнийг тун гайхалтай нөхдөг бүтээгдэхүүн. Харин үүгээр хэрхэн үр дүнтэй бэлдмэл хийх вэ?
- Эхлээд 150 гр хүнсний желатин худалдан ав. (Энэ нь 30 хоногийн курс эмчилгээнд хангалттай хүрэлцэхүйц хэмжээ)
- Орой нь 5 гр желатин (цайны халбагаар 2 удаа)-аа ¼ аяга хүйтэн усанд дэвтээнэ.
- Желатинаа тасалгааны температурт, өглөө болтол дэвтээнэ. Хөргөгчинд хийж болохгүй.
- Өглөө гэхэд желатин нь цэлцэгнэсэн зүйл болно.
- Энэ бэлдмэлээ заавал өлөн элгэн дээрээ уугаарай. Уухад хэцүү байвал желатин дээрээ зөгийн бал, ус, жимсний шүүс нэмэх, эсвэл тараг, зөөхийтэй хольж болно.
Желатин нь үе, нуруу, хөл, хүзүүгээр өвддөг хүмүүст 7-хон хоногийн дотор үйлчилж, өвдөлтгүй болгодог.
Бүтэн курс эмчилгээ 30 хоног үргэлжилнэ. Харин курс эмчилгээг 5 жилийн дараа давтан хийж болно.
Желатин нь үхрийн яс, мөгөөрч шөрмөс зэрэг холбогч эдийг боловсруулах явцад гарган авсан амьтны гаралтай, цэвэр хэлбэрээрээ коллаген болсон бүтээгдэхүүн юм. Желатин нь пролин, гидросипролин зэрэг амин хүчлүүд агуулдаг нь дотоод эд, жижиг судас, холбогч эдийг сэргээх эерэг нөлөөтэй. Желатин нь өсөлтийг болон холбогч эдийн хэмжээг нэмэгдүүлдэг учраас гэмтсэн үенд сайн нөлөөтэй. Желатин нь дараах үүрэгтэй:
-Үеийг бэхжүүлнэ
-Бодисын солилцоог сайжруулна
-Оюуны хөдөлмөрийн чадварыг сайжруулна
-Арьсны эрүүл байдлыг дэмжинэ
-Үе, шөрмөсийг бэхжүүлж, уян хатан чанарыг нь дэмжинэ
-Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлнэ
-Хумс, шүд, үсний өсөлт, бэхжилтэд гойд сайн
-Хоол боловсруулалтыг сайжруулж, өтгөн хаталтыг арилгана
-Яс бэхжүүлнэ
-Элгийг хорноос цэвэрлэнэ
-Дааврын түвшнийг зохицуулж, тураана.
Мэдээж бусад бүтээгдэхүүнтэй адил желатинд сөрөг үр дагавар гэж бий. Желатин нь ходоод хүндрэх, гэдэс дүүргэх, цээж хорсгох, хэхрүүлэх мэдрэмж төрүүлж болзошгүй. Зарим хүнд харшилдаг. Үүнээс гадна желатин аманд таагүй амт үлдээдэг. Цус өтгөрүүлдэг тул уухаасаа өмнө эмчтэй зөвлөлдөх нь зүйтэй.