2020-05-04 12:531min00

Р.Батрагчааг албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзэн ажлаас нь чөлөөллөө

84223602_556687061587995_1782801269136556032_n_20200131033128

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчааг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгааг мэдэгдэв.

Түүнийг өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Тамгын газрын агентлагуудын үйл ажиллагааг уялдуулахад хангалтгүй ажиллаж байгаа тул ийнхүү чөлөөлж байгаа аж. Холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулах, хариуцлагатай, үр дагаврыг тооцож ажиллах зайлшгүй шаардлага байгаа учраас Засаг даргын Тамгын газрын даргыг чөлөөлж байгааг хотын дарга С.Амарсайхан хэлэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй